2013/04/15

Алмаз бүтээдэг монгол хүн

Гучин найман настай доктор Лхамсүрэнгийн Баяржаргал шиг эр хүнийг эмэгтэй хүн болгон мөрөөддөг байх. Яагаад гэвэл энэ хүн жишээ нь өнөөх ус буцалгагчны доор тунаж үлддэг цагаан шохойноос (калкнаас) алмаз бүтээдэг нэгэн юм. Энүүний төлөө тэрээр алдартай Max-von-Lau шагнал хүртээд байгаа.

Дэлхийн хамгийн хатуу бөгөөд үнэтэй энэ эрдсийг 60 жилийн өмнөөс графитнаас бүтээдэг байсаар өнөөдөр Баяржаргалын шохойг хувиргах нээлтэд тулав. Канарын арал болон Узбекстанд олдсон алмазнууд нь шохой олборлодог газраас олдсон бөгөөд тэндээс үүссэн үү эсвэл тийшээ зөөгдсөн эсэхийг мэдэх гэж Баяржаргал олон жил судалгаа хийсэн байна.

Riadberg дэх лазерийн танхимд шинжлэх ухааны эрдэмтэн энэ монгол залуу дэлхийн дотоод цөм шиг асар их даралт болон халуун үүсгэж чаджээ. "Хэрэв та Eiffel цамхагийн оройг нь уруу харуулж нэг цэг дээр дарах юм бол үүсгэх даралт нь манай алмаз шахагчийн үүсгэдэг даралттай ойролцоо ирэх юм. Ингээд гол цэгт нь лазераар буудсанаар асар халуун үүсэж 3000 орчим хэмийн халуунд алзам бүрэлддэг юм."

Харамсалтай нь эд нар гэрэлтэж гялтганадаггүй. Баяржаргалын бүтээсэн алмазнууд маш жижигхэн бөгөөд зөвхөн микроскопоор олж харж чадна. Олон мянгыг энэ хүн бүтээсэн бөгөөд тэд нарыг бүгдийг нь нийлүүлэх юм бол шувууны сангасны хэмжээнд л ирнэ.

Тийм болохоор охидууд нэг их сонирхохгүй л байх, харин эрдэмтэн мэргэдэд бол энэ алмаз бол жинхэнэ эрдэнэ.

Баяржаргал цааш нь үргэлжлүүлэн судалсаар л, бүр 10 000 хэмийн халууныг үүсгэхийг тэмүүлнэ. Мөрөөдөл? "Нобелийн шагнал хүртчихвэл ч яах вэ."

Эрхэм хүндэт уншигч авхай минь ээ. Алмаз бүтээх гэж ус буцалгагчныхаа ёроолыг самардахаасаа өмнө танд хагас сая гаруй евро, лазер технологийн супер мэдлэг мөн асар их судалгаа шинжилгээний авъяас хэрэгтэй шүү гэж сануулъя.

Эх сурвалжаас уншаад баяртайгаар орчуулав. Зургийг нь бүтээгчийн эрх зөрчихгүй үүднээс тавиагүй бөгөөд эх сурвалж хуудаснаас уг эрдэмтний зургийг хараарай.

3 comments:

  1. Энэ нээрээ сайхан мэдээ шүү

    ReplyDelete
  2. Сайхан мэдээ байна. Нобелийн шагнал хүртэх л үлдэж..

    ReplyDelete
  3. Zuv orchuulsand bayarllaa.

    ReplyDelete