2012/06/19

Би сонгуульд саналаа өгөөгүй, өгөхгүй

Хүлгийн сайныг унан байж, хүний сайныг нөхөрлөн байж таньдаг хэмээн ардын үг бий. Нам төрийн хэмжээнд нөхөрлөсөн хүн амьтан байхгүй ч сүүлийн энэ хорин жилийн хугацаанд хүлэг ч бай хүн ч бай чанарыг нь мэдэхээр хугацаа. Миний хувьд голдоо ортол ухаарсан хэдэн юм байдаг бөгөөд тэрнээсээ заримыг нь өнөөдөр бичмээр санагдав. Үгэнд нь хууртдаг байсан үе өнгөрсөн байх. Аль ч намын хэнбугай нь ч тэр юу ч ярьсан бай үр дүн нь бүгд ижил - худлаа, бүтэхгүй.

Нийгмийн аюулгүй байдал, эрүүл мэнд, газар шороо, сургууль боловсрол мөн соёл заншил гэсэн улс үндэстэнд хамгийн түрүүнд тавигддаг шаардлагыг "зөв" биелүүлж чадах хүчин шинээр төрсөн үед л би саналаа өгөх болно. Иргэн хүний өөрийнх нь мөн үр хүүхэддээ хүсдэг эрхэм хүсэл бол ердөө л энэ хэд. Энэ бүгдийг нэг хүн хийж чадахгүй, эсвэл нэг хүнээс шаардах бас утга үгүй. Харин улсын хэмжээнд хүчилж чадах шинэ хүч буюу нам хийж чадна. Нам гэж юу юм? Санаа зорилго нийлсэн хэдэн хүн шүү дээ. Бие дааж бас нэр дэвшиж болдог. Ганхуяг гуай шиг хүнд бол би саналаа өгнө. Хэнийг ч дууриалгүйгээр, заалгалгүйгээр бид өөрсдийн эх орноо хөгжүүлж чадна. Үүнд энгийн иргэн итгэх хэрэгтэй-ёстой. Хэн ч юу ч ярьсан бай өмнө дурдсан тэр хэдэн шаардлагыг зөрчиж байвал итгэлээ бүү өг! Хэн ч юу ч ярьсан бай энэ хэдэн шаардлагатай хэрхэн уялдаж байгааг заавал асуу! Хэн ч асууж болно. Хөгшин, залуу, хүүхэд, нохой харилцах чадвартай л бол асууж болно. Ингээд энэ асуултуудыг одоогийн нам төлөөлсөн, толгойлсон хүмүүсээс асуугаад үзээрэй. Тэрийг гээд та сонгосон бол дараа нь хэлснээ хий гэж шаардаж болно. Над шиг ингэж боддог хүмүүс олон байгаа. Тийм ч болохоор ард түмнийг шаардсан биш горьдсон байдалд байлгаж мунхруулж чадаж байгаа энэ гачлан удахгүй арилна гэж би итгэдэг нэгэн. Ард олон толгойгоо нэг л сэгсрэхэд тэд хэн бэ гэдгээ мэднэ шүү дээ...

7 comments:

  1. Odoo songuuli gej bodohoos uur hurch baina. Nogoo talaasaa gevel, songuuliin talaar, ner devshigchidiin talaar bodohgui baigaadaa bas uur hurmeer .... Etssiin dundee sunguuliar garch irsen hun ni bzw. nam ni Mongoliin ireeeduig shiidne biz de?

    ReplyDelete
    Replies
    1. Саналаа өгнөө гэдэг нь дэмжиж байна гэсэн үг. Саналаа өгөхгүй гэхээр нийгмийн идэвхигүй гэж харагдаж болох ч, хэрэв бүгд олиггүй юмнууд байвал эсэргүүцэж байгаа шинжтэй болно гэж би бодсон юм. Мэдээж маш өргөн хэмжээгээр ийм үзэгдэл гарвал ямар үр дүнтэй болох нь ойлгомжтой...

      Delete
  2. Гол асуудал саналаа өгөөгүй хүмүүсийн саналыг хамгийн амархан аргаар луувирдах боломжтой байдаг гэсэн. Урьд олон сонгуульд ийм аргаар санал завшиж байсан гэдэг юм билээ. Тийм болохоор заавал өгөх хэрэгтэй. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдгээр байгаа хамгийн гайгүй гэсэн сонголтдоо өгөөд, өгөх хүн байхгүй бол ядаж хуудсаа хүчингүй болгох юм уу, эсвэл нэг сураггүй намд өгөөд өгмөөргүй, нам хүмүүстээ өгөлгүй сонголтоо бол заавал хийж сонгуулиа өгөх хэрэгтэй байгаа л даа...

    ReplyDelete
    Replies
    1. Бараг "алинд нь ч өгөхгүй" гэсэн сонголттой болгож тэрийг нь тооцоод үр дүнгээс нь энэ сонгууль үнэхээр үр ашигтай болох нь уу гэж шалгадаг байвал иймэрхүү луйвар арилах байх л даа. Гэхдээ шинэ хүчин гардаг л юм бол энэ луйвар хол явахгүй. Тэр болтол хөгийн юмнууд үхэхдээ үхэр буугаа тавьцгааж л байг... :)

      Delete
  3. Өнгөрөгч ерөнхийлөгчийн сонгуульд Энбаяр Элбэгдорж хоёрын хэнийг ч сонгох нь утгагүй санагдсан тул анх удаагаа сонгуульд саналаа өгөөгүй. Хэнийг ч дэмжихгүй гэсэн хувилбар байх нь зүйтэй шүү.

    Энэ удаагийн сонгуулиар ахиад л МАНАН нь яаж ийгээд л гарч байгаа юм байна л даа. Монгол Улс ингээд ёроолгүй ангал руу эргэлт буцалтгүй унах нь тодорхой боллоо доо.

    ReplyDelete
  4. яахав сонгууль өнгөрсөн ч гэсэн бодлоо хэлэхэд Монгол улсын хувьд хүн цөөн болохоор нэг хүний саналын үнэ цэнэ хавьгүй өндөр байдаг. өгсөн өгөөгүй ялгаагүй гэж хэлж болохгүй. эрвэйхэйн нөлөө гэдэг шиг миний ганц саналаас хамаарч улс оронд ямар ч өөрчлөлт болоо билээ..
    аль аль нь муу сонголт л доо.. гэсэн ч 60 чавганцаас нэг нь арай хурдан л байгаа. сонголт байхгүй дан чавганц байгаа бол ядаж хурдан чавганцаараа хөтлүүлсэн нь дээр бишүү.. :)

    ReplyDelete
    Replies
    1. Үүнийг эсэргүүцэл тэмцлийн бас нэг хэлбэр гэж харж болно! Би насаараа өгөхгүй биш, цаг нь болохоор өгнө. Хоёр тэнэг уралдаж л байг, үр дүн нь ижилхэн болохоор дэмжинэ гэдэг бол муу үр нөлөөнд та хамтарсан гэсэн үг. Би энд дурдсан гарын таван хуруунд багтахаар цөөхөн мөртлөө чухал хүслийг минь биелүүлэх чадвартай, ард түмнийг амар байлгах улс бүтээх эрмэлзэлтэй хүчинд хүчээ өгнө.

      Delete