2010/09/08

Убунту дээр Монгол бичиг

Хэдэн сарын өмнө Гномын ашигладаг Панго хэмээх фонт энжайн дээр Монгол бичгийг дэмжүүлсэн билээ. Харамсалтай энэ Панго хуучраад шинээр Харфбуз гэж шинэ энжайн гарч ирж байгаа тул Пангогийн кодод өөрчлөлт оруулж болохгүй гэнэ. Нацаг анд маань Харфбузд дэмжлэг оруулах төлөвлөгөөтэй байгаа. Тэр хүртэл та Убунтугийн 10.4 гэсэн хувилбартай бол доорх командуудыг бүрхүүл дээр дарааллаар нь оруулаад Монгол бичгээр бичиж болно.
  1. sudo apt-get install build-essential devscripts ubuntu-dev-tools debhelper dh-make diff patch cdbs quilt gnupg fakeroot lintian pbuilder piuparts
  2. sudo apt-get install gnome-pkg-tools gir1.0-gtk-2.0 libthai-dev chrpath gobject-introspection libgirepository1.0-dev libglib2.0-doc libfreetype6-dev libx11-dev libxrender-dev libxt-dev libxft-dev libfontconfig1-dev libcairo2-dev
  3. apt-get source pango1.0
  4. cd pango1.0-1.28.0
  5. wget --no-check-certificate https://github.com/tugstugi/mongolian-script/raw/master/pango/modules/mongolian/ubuntu_lucid_lynx.patch
  6. patch -p1 < ubuntu_lucid_lynx.patch
  7. debuild
  8. cd ..
  9. sudo dpkg --install *.deb
Үүний дараа та МонголБайти фонт суулгах хэрэгтэй. Виндөүс үйлдлийн системтэй бол Фонт хадгалдаг хавтас дотор нь monbaiti.ttf гэсэн файл бий. Энэ фонтоо Убунту дээр доорх командуудаар суулгана:
  1. cp monbaiti.ttf ~/.fonts
  2. fc-cache -f -v
Одоо та төмрөө унтрааж асаавал таны Убунту дээр Монгол бичиг зөвөөр дүрслэгдэх болно. Gedit дээр Монгол бичиг иймэрхүү байдалтай харагдаж байна: PS: Убунту дээр Манж ч юм уу нэг фонт дагалдаж ирдэг бололтой. Яаг ямар нэртэй фонт болохыг мэдэж чадсангүй. Тиймд та программууд дээрээ фонтоороо Монгол Байтиг сонгоорой.

2010/09/03

Монгол бичгийн дэмжилт: Дараагийн Алхам

Нацаг анд маань Монгол бичгийн бүх дүрмийг нэг мөсөн хүснэгт маягаар цуглуулж түүгээрээ энжайн зөв ажиллаж байгаа эсэхийг шалгаад дараа нь Монгол бичгийн дэмжлэгийг нэг мөсөн албан ёсоор оруулъя гэсэн учир сүүлийн гурван сар энэ талаар оролдсонгүй. Андыг хүлээсээр байгаад сүүлдээ залхсан тул Хазсан Алимны Ирвэс үйлдлийн систем дээр ААТ хэмээх фонт технологи ашиглан Монгол Бичгийг дэмжүүлэв. Доорх дэлгэцийн агшин Сафари хөтөч Монгол бичгийг хэрхэн харуулж байгааг үзүүлнэ. Энэ фонт технологи маань элдэв бусын энжайн ашигладаггүй, харин үсэг солих дүрмээ state machine хэлбэрээр фонт дотроо хадгалдаг. Иймд та Хазсан Алим дээр Монгол бичгээр бичихийн тулд зөвхөн дээрх фонтыг суулгахад хангалттай. Одоогийн байдлаар дээрх фонт маань Майкрософт компанийн Байти фонтын глип ашигласан тул тараах боломжгүй байгаа. Харин та үсэг солих дүрмийг нь эндээс харaaрай. Удахгүй ОпенМН багтай хамтарч МонголБичиг2.0 фонтын глип ашиглан МонголБичиг3.0 фонт гаргах болно. Тэр хүртэл удахгүй байх гэж найдаж байна.