2010/06/22

chruetertee.ch

Бяцхан чөтгөр дээр суулгаж болдог хорин хоёр мянга гаруй порт програмууд бий. Гарчиг дээрх хаягийг хөтөлдөг нөхөр бол энэ порт цуглуулганд хоёр порт нэмэрлэсэн эр. Энэ их порт дундаас ямар нь хэрэгтэй, юунд хэрэгтэй, яаж хэрэглэх гээд төөрч будилах зөндөө л нөхцөл үүснэ дээ. Гэтэл энэ нөхөр тэр дундуур сайн жаалдаг байгаа юм. Долоо хоног тутамд сонирхолтой портуудаас түүж тайлбарлан жишээ авч заана. Миний хувьд энэ хуудас бол байнга шалгаж сонирхдог хуудасны минь нэг мөн билээ. "Үүнийг сонирхдог монгол хүн ойлгож уншдаг бол…" гэсэн бодол толгойд байнга орж ирдэг байсан тул бараг долоо хоногийн өмнө орчуулж тавих зөвшөөрөл хүссэн захидал илгээсэн юм. Ингээд өчигдөр хариу иржээ. Мэдээж чадалтай хүний өгөөмөр захидал байж таараа. "Орчуулгандаа вэб хуудасны минь хаягийг оруулсан байвал баярлана шүү" гэсэн хүсэлтийг нь мэдээж баяртай биелүүлэх болно. Герман хэл сонирхдог нь эх хуудаснаас нь уншсан нь дээр л дээ. Ямартаа ч, бяцхан чөтгөртэй болон юникстэй нөхөрлөдөг хүмүүсд сонирхуулах зөндөө их мэдээлэлтэй болсондоо би баяртай байна.

Beat, vielen herzlichen Dank!

1 comment:

  1. амжилт хүсье.

    орчуулаад тавиад байгаарай.
    Монгол залуучууадад маань бүгдэнд нь маш их хэрэгтэй мэдээлэл болно гэж найдаж байна шүү.

    ReplyDelete