2010/05/06

Тагтаа тэжээх

Нэлээн дээр үед нэг хөгийн нөхөр надаас "чи блог дээр чинь бичсэн сэтгэгдэл уншихын тулд хөтлөгчөө үргэлж манаж суудаг уу?" гэхэд нэлээд инээд хүрч билээ. Бодвол мань нөхөр өөрийнхөө блог дээр шинээр нэмэгдсэн сэтгэгдэл уншихын тулд өдөржин шөнөжин хөтлөгчийнхөө ард сууж шинэчлэх гэсэн товчлуурыг байнга товшин суудаг байсан бололтой. Иймэрхүү нөхдүүдэд туслах гэж зарим цахим хуудаснууд тэжээл (feed) хэмээх үйлчилгээ үзүүлдэг аж. Жишээ нь та Блоггэр ашигладаг бол шинэ бичлэгүүд http://ТАНЫ-БЛОГ.blogspot.com/feeds/posts/default гэсэн хаягаар, харин шинээр нэмэгдсэн сэтгэгдлүүд http://ТАНЫ-БЛОГ.blogspot.com/feeds/comments/default гэсэн хаягаар тус тус тэжээл болон цацагддаг. Энэ тэжээлүүдийг та тэжээл иддэг цахим шуудан уншигч эсвэл хөтлөгч гэх мэт програмуудтай холбож өгөөд шинээр гарсан мэдээллийг тус програмаараа дамжуулан идэх боломжтой юм. Хэрвээ та тэжээлийг тэр дор нь идье гэвэл аль болох үргэлж ашигладаг програм дээрээ тэжээл идэх гэж оролдох хэрэгтэй. Би жишээ нь тагтаа (pidgin) болон нугас (adium) өдөр шөнөгүй ашигладаг тул тэжээлээ тагтаа болон нугасандаа шахдаг.

Эхний удаа тагтаа хэрхэн тэжээх тухай бичье. Тагтаа маань анх өндөгнөөсөө гарахдаа тэжээл идэж мэддэггүй боловч Perl хэмээх захиран тушаах хэлийг шууд ойлгодог ажээ. Тэгэхээр нь хэдэн мөр тушаал бичиж хүчээр тэжээл иддэг болгов. Доорх тушаалыг та гэрийнхээ хавтас дээр .purple/plugins гэж хавтас үүсгээд тэр дотроо feed.pl гэж хадгалаад %FEEDS, $REFRESH_INTERVAL, $TEMP_DIRECTORY болон $WINDOW_NAME гэсэн хувьсагчдын утгуудыг өөртөө тохируулж өөрчлөөрэй. Мөн тагтааны тохиргоо дотор тус тушаалаа чагталж идэвхжүүлэхээ бүү мартаарай. (Одоогийн байдлаар доорх тушаал таныг Yahoo! ашигладаг тохиолдолд л ажиллана)


Хэрвээ дээрх тушаал таны төмөр дээр ажиллахгүй байгаа бол төмөр дээрээ Perl хэмээх захиран тушаах хэл ойлгодог, мөн XML-FEED хэмээх Perl модул суусан эсэхийг тус тус шалгаж үзээрэй. Дэлгэцийн агшин нь нэг иймэрхүү харагдаж байна:

6 comments:

  1. "Тагтаа тэжээх" сонирхолтой арга байна шүү. Advanced түвшиний хүмүүс л иймэрхүү арга ихээр сэдэж хэрэглэдэг байх ^_^

    Миний хувьд мэйлийн "Хувьсал" (Evolution) програм байнга нээлттэй, блогт сэтгэгдэл нэмэгдэх бүрт өөр лүүгээ илгээхээр тохируулчихсан болохоор шинэ сэтгэгдлээс хоцордоггүй :D

    ReplyDelete
  2. Тэр хөгтэй нөхөр тань надтай адилхан юм байна. Би харин нэг л дэвшилттэй алхам хийсэн байж. Оёдлын төмөр хуруувч углаж байгаад халцартал нь F5 дээр товшиж байсан юм байна би.

    ReplyDelete
  3. Майлээр шидэхээр шуудангийн хайрцаг хогоор дүүрэх гэмтэй юм даа

    ReplyDelete
  4. Bi law oilgohgui um bna arai delgerengui baij boloh uu?
    ajaxmaa irgen irlee ura! ura!

    ReplyDelete
  5. энэ их дажгүй юм аа
    би интернэт банкаар дансаа өдөрт 10-20 удаа шалгадаг юм л даа.
    үүнийг таны энэ аргаар чинь шийдэж болох бол уу?

    ReplyDelete